Орхон аймгийн Бизнес хөгжлийн төв. Үйл ажиллагаагаа эхлүүлээд 5 жил орчим болж байна. Энэ төвд жил бүр 40-50 бойжигч бойжиж бие даан гардаг байна. Бие даан гарсан бойжигчид урсгал зардлаа төлөөд, өрхийн үйлдвэрлэлээ эрхлээд явж байна. Гэвч тэд орон сууцны подвольд үйл ажиллагаа явуулдаг нь ихээхэн хүндрэл учруулдаг байна. Учир нь ус алдах, агааргүйтэх зэрэг хүндрэлүүд гардаг байна.
Мөн бизнесээ өргөжүүлэхийн тулд Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас зээл хүсэхэд барьцаа хөрөнгө өндөр шаарддаг нь тэдэнд асуудал болдог байна.