СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эх орноосоо урвасан тагнуулчдад 13 жилийн хорих ял оноов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Тайванийн тусгай албаныханд мэдээлэл дамжуулсан, манай улсад сууж тагнуул хийсэн гэх хэрэгт холбогдсон Д.Амгалан, А.Мөнхнаран, Ван Чен Хун нарт холбогдох хэргийг УДШ өнөөдөр хэлэлцээд А.Мөнхнаранд 13 жил, Ван Чен Хунд 13 жил, Д.Амгаланд 13 жил 3 сарын хорих ялыг тус тус оноожээ.

2018 оны аравдугаар сарын 2-нд ТЕГ-ын ажилтнууд Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Голомт” хотхоны “С” байранд Тайванийн иргэн Ван Чен Хуны түрээсэлдэг орон сууцанд нэгжлэг хийж, баривчилсан нь тухайн өдрөө олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсныг уншигчид санаж буй.

Нийслэлийн Прокурорын газраас Ван Чен Хуныг Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-д заасан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” гэсэн үндэслэлээр, харин түүнд мэдээлэл дамжуулж байсан гэх, тагнуулын байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Амгалан, А.Мөнхнаран нарыг Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд дамжуулсан”, 19.12-2 дахь хэсгийн “Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд төрийн маш нууц, онц чухал-маш нууцыг задруулсан”, 17.4-2 дахь хэсэг дэх “Албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн ийнхүү яллуулжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.