Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 38 байршилд явагдаж байсан сар шинийн баяртай холбоотой үзэсгэлэн худалдааг таслан зогсоож, урамшуулалт худалдаа, хаяг рекламуудыг буулгах ажлыг гүйцэтгэжээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Есөн эрдэнэ төв, Тэрхийн эх худалдааны төв болон 12 дугаар хорооны “Сансар” худалдааны төвүүдийн гадна байршуулсан сар шинийн баяртай холбоотой сурталчилгааны самбар, хэвлэмэл хуудсыг буулгасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 10 дугаар зарлигаар сар шинийн бүх үзэсгэлэнг худалдааг нэн даруй таслан зогсоож, уг баярыг нийтээр өргөн тэмдэглэхгүй байхыг ард иргэддээ уриалсны дагуу НМХГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үргэлжилж байсан 103 үзэсгэлэн худалдааг зогсоосон юм.