СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-17

Завхан аймгийн есөн сум цагаан зудтай байгаа тул өвс, тэжээл олгохыг хүсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Завхан аймгийн Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхайрхан, Их-Уул, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Асгат зэрэг 9 сум цагаан зудтай, Отгон, Сонгино, Цагаанчулуут, Завханмандал, Эрдэнэхайрхан зэрэг таван сум зудархуу байгаа юм.

 Тиймээс нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллалаа.

Завхан аймгийн хувьд 24 сум 116 баг, 73 мянган хүн амтайгаас 9000 гаруй нь малчин өрх, 3,8 сая малтай.  Энэ өвөл 4.4-62.2 мм-ийн хэмжээтэй хур тунадас 42 удаа орсон бол хамгийн хүйтэндээ Баянтэс суманд-48 градус болж хүйтэрсэн байна.

Аймгийн аюулгүйн нөөцийн 144 тн өвс, 123 тн тэжээл, мөн Улсын нөөцөөс 75 тн тэжээлийг  малчин иргэдэд хөнгөлттэй үнээр олгосон. Одоогийн байдлаар ихэнх сумын аюулгүйн нөөц, малчдын бэлтгэсэн өвс, тэжээл дуусч байгааг аймгийн Засаг дарга онцолсон.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, ард иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх “Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байна. .

Түүнчлэн аймгийн Засаг дарга Д.Батсайхан, шуурхай бүлгээс 950 тн өвс, 950 тн тэжээл,

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.