СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мексикийн өөрийгөө хамгаалах хүчинд 6 настай хүүхэд цэрэгжиж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Мексик улсын Гуэррэро мужийн алслагдсан уулархаг бүсэд сагсанбөмбөгийн шийдэн дээр цэргийн дүрэмт хувцастай жаахан хөвгүүд тоглож байна. Гэнэт хаанаас ч юм “Анхаар! Зэвсгээ ав” гэсэн тушаангуй хоолой бархирахад тэд нүүрээ алчуураар баглан галт зэвсгээ барин одно. Тэдний бага нь зургаатай, том нь 12 настай боловч зэвсэглэсэн гэмт бүлгүүдийн эсрэг гэр бүлээ хамгаалахын тулд зэвсэг барихаас өөр сонголтгүй ажээ.

Гуэррэро мужид өнгөрөгч 2019 онд санаатайгаар үйлдэгдсэн 2,000 орчим хүн амины гэмт хэрэг, халдлага бүртгэгдсэн байна. Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор хууль бус гэмт хэргийн бүлгүүдтэй зэвсэг барин тэмцэлдэж эхэлснээс хойш Гуэррэро шиг алслагдсан нутагт өөрөө өөрсдийгөө хамгаалахаас өөр сонголт үлдээгүй. Тиймээс ард иргэд хүүхдүүдээ аливаа зэвсэгт мөргөлдөөний үед биеэ хамгаалж сургахын тулд цэрэгжүүлэн сургах болжээ.

2014 оноос хойш уугуул нутгийн оршин суугчид өөрсдийн санаачилгаар орон нутгийн цагдаагийн бүлэг байгуулах болсон. Цэрэгжсэн цагдаагийн албаны бүрэлдэхүүн Хосегийн ярьснаар галт зэвсэг барихыг үнэхээр хүсэхгүй байгаа ч зэвсэглэсэн гэмт бүлгүүд хүчээр үүнийг тулгаж байна, бид өөрсдийгөө тэднээс хамгаалах ёстой хэмээн гэжээ. Хосегийн 14 болон 17 настай хөвгүүд хоёулаа сайн дурын зэвсэглэсэн цагдаагийн албанд нэгджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.