СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-17

Амралтын өдрүүдэд 24 согтуу жолоочийг илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд 347  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 6 зөрчил бүртгэгджээ.

Ноцтой ослоос дурдбал, өчигдөр өдрийн 01:18 цагийн орчимд СХД-ийн 18 дугаар хороо Толгойтын зам “Залуус” хотхоны урд уулзварт ЗИЛ-130 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч овог, нэр гэрийн хаяг тодорхойгүй 30 орчим насны эмэгтэйг мөргөж амь насыг хохироосон хэрэг гарчээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.