Mонгол улсын иргэн Н гар тээшиндээ 90 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байсныг Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн ажилтнууд энэ сарын 29-ний өдөр илрүүлжээ.
Иргэн Н нь Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр явах гэж байсан бөгөөд уг хэргийг хуулийн байгууллагад шилжүүлж, үргэлжлүүлэн шалгуулж байгаа аж.