СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-17

Гудамж талбайд нус, цэрээ хаясан 200 иргэнийг торгожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Нийслэлийн засаг даргын захирамж гарч, гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэний торгохоор тогтсон. Нэг талаар коронавирусийн тархалтаас шалтгаалан онцгой дэглэм тогтоосонтой, нөгөө талаар хөрс орчны бохирдолтой холбоотойгоор ийм захирамж гаргасан билээ.

. Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-т олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш хог хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу, хяналт тавин ажиллаж байна.

Нийтээр цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын гудамжуудаар явган эргүүлүүд гаргаж, хяналт тавьж ажиллуулахаар нийслэлийн Онцгой байдлын газраас шийдэр гаргажээ. 

Өнөөдрөөс эргүүлүүд хаана байрлах хуваарийг гаргах ба энэ хүмүүс нь иргэдэд маск зүүх, нус цэрээ хаяж болохгүй эсэх болон татсан тамхиныхаа ишийг хаяхгүй байх зэргээр шаардлага тавьж ажиллах аж.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.