СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-31

Дундговь-Говьсүмбэрийн нийлмэл тойрог ба нэр дэвшигчдийн марафон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарь ёсоор хөдөө орон нутгийн 21 аймагт 20 мандат хуваарилсан. Хамгийн бага хүн амтай Говьсүмбэрийг Дундговьтой нийлүүлж нэг тойрог болгосон. Үүнтэй холбоотойгоор тус тойрогт нэр дэвшигчдийн марафон амаргүй байх бололтой.

Хуучнаар бол Дундговьд нэр дэвшигчид дан ганц Дундговийнхоо 48 мянган иргэний сонголтоос хамаарч гарч ирдэг байсан бол энэ удаад Говьсүмбэрийн 16 мянган иргэний сонголт мөн тэдэнд нөлөөлөх нь. Өөрөөр хэлбэл,

Говьсүмбэрчүүд бол угаас өөр аймагтай нэгдэж санал өгөөд сурсан хүмүүс.  

Харин чансаа өндөрссөн энэ "нийлмэл"тойрогт хэн хэн өрсөлдөх вэ?

Эрх баригч намаас Говьсүмбэр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, НАМОХ-ны ерөнхийлөгч асан Б.Амарсанаа, Засаг дарга О.Бат-Эрдэнэ нарын нэр яригдаж эхэлжээ. 

Харин Дундговь талаасаа НАМОХ-ны ерөнхийлөгч асан Б.Амарсанаа нэр дэвшинэ гэх. Тэрээр нэр дэвшихээр Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн гишүүний ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч чөлөөлөгдсөн байна. Түүний хувьд өмнө Дундговиосоо нэр дэвшээд өвдөг шороодож байсан түүхтэй.

Дээрх хоёр эрхэм дээр нэмээд өнөө жил Уг нь Эрдэнэтээс сонгогдсон гишүүн боловч энэ удаад түүний тойрогт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "үзэхээр" болж, Д.Дамба-Очирыг “жийжээ”. Мэдээж түүнийг тойргоо алдахад ЖДҮХС-тай нэр холбогдсон бараан түүх нь нөлөөлсөн байх магадлалтай.

Мөн түүнээс гадна . Гэвч түүний хувьд төсвийн мөнгөөр үнэтэй машин авч унасан,  нэр нөлөөгөө ашиглаж нэг компанид тендер өгч будлиантуулсан гэх мэтээр хар, бараан мэдээллүүд дагалддаг.

Эрх баригчид дээрх эрхмүүдээс хоёрыг нь сонгож “нийлмэл” тойрогт сойно. Тэд судалгаа явуулж тодруулна гэж байгаа ч хамгийн магадлал өндөртэй нь Баатарын Амарсанаа. Учир нь тэр Дундговийн намын даргаар ажиллаж асан, аймагтаа ч хамгийн нэр хүндтэй нь аж. 

Одоогийн байдлаар хамгийн магадлал өндөртэй нь “нялх сэнгүм” буюу УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, Говьсүмбэр аймгийн засаг дарга асан Л.Одсэр, “Мөнхболор” сангийн тэргүүн Б.Мөнхболор, Дундговь аймгийн АН-ын дарга асан Л.Данзанноров, Ерөнхий сайд асан Наранцацралтын хүү Соёмбо нарын нэр яригдаж байгаа аж. Энэ удаад Эднээс дэнчингээ төлсөн нь чухам хэн болох нь тодорхойгүй.

Гэхдээ "нийлмэл" тойргийн нэр дэвшигч Дундговийн харьяат байх нь илүү давуу талтай. Учир нь Харин хэн гэгч аавынхүү тэнд нэрээ сойж, хэн сонгогдох нь мөд удахгүй тодорно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.