Агаар дуслын замаар дамжих халдварт өвчин, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 7950 аж ахуй нэгжид ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв гэхэд нийт 394 мянган метр квадрат талбайд ариутгалыг хийсэн байна. Ариутгалыг холбогдох журмын дагуу 37 тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд хийж байгаа юм.