СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадад 1716 эмч вирусийн халдвар авч, зургаа нь нас бараад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Хятадын үндэсний эрүүл мэндийн сайдын мэдээлснээр коронавирусын дэгдэлт эмнэлгийн ажилтнуудад ихээхэн хохирол учруулж байна.

Халдвар авсан эмнэлгийн ажилчдын 1,102 нь вирусийн голомт болох Ухань хотоос гаралтай бол 400 нь Хубэй мужийн бусад хэсгээс гаралтай байна. Энэхүү тоон мэдээлэл нь тус мужийн эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хэрэгсэл дутагдалтай байгаа үзүүлэлт гэж үзжээ.

Хамгийн эхний хүн бол коронавирусын талаар анх удаа сэрэмжлүүлэг өгсөн эмч Ли Вэнлян юм.

Гэвч нас барж буй эмч нар дан ганц вирусээс болж үхээгүй. Вирустэй тэмцэх гэж, вирустэй хүмүүсийг эмчлэхийн тулд хэт их ажилласнаас болсон байна.
 
Тухайлбал, Хунань мужийн 28 настай эмч 10 хоногийн турш амралтгүй ажилласны улмаас ядаргаанд орж 2-р сарын 3-нд нас баржээ.
 
Түүнээс дөрөв хоногийн дараа Нанжин хотод 51 настай нэгэн эмч 14 өдөр дараалан цурам хийлгүй ажилласны улмаас мөн нас баржээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.