Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой мэдээллийг өдөр бүр хүргэж буй. Өнөөдрийн шинэ мэдээллийг танилцуулж байна.
Дэлхий нийтэд коронавирусийн өвчлөл авсан хүний тоо нэг хоногийн хугацаанд 2009 тохиолдлоор нэмэгдэж 68584 болжээ. Нас барсан хүний тоо 142-оор нэмэгдэж 1666-д хүрсэн бол хүнд байгаа өвчтөний тоо 219 болж мөн нэмэгджээ.
Эдгэрч гарсан хүний тоо 1320-оор нэмэгдэж нийт 9425 хүн эдгээд байна.
БНХАУ-аас гадна 25 улсад өвчлөл бүртгэгдсэн байсан бол Египет улсад шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 26 улсад халдвар гараад байна.
Манай улсын хувьд 2-р сарын 14-нд тусгаарлагдсан таван хүн тавуулаа халдвар аваагүй гэдэг нь тогтоогдсон байна. Дээрх таван хүний гурав нь ХӨСҮТ, нэг нь Налайх дүүрэгт, нэг нь Завхан аймагт тусгаарлагдан, хяналтанд байсан юм.
Мөн өчигдөр буюу 2-р сарын 15-нд ХӨСҮТ-д хоёр, Замын-Үүдэд нэг иргэнийг тусгаарлан, шинжилгээ авч эхэлжээ.
Учир нь Замын-Үүд боомтоор өчигдөр/2020.02.15/ монгол улсын 104 иргэн орж ирсэн байна. Дээрх бүх иргэдэд үзлэг, шинжилгээ хийж оруулсан бөгөөд нэг иргэн халуунтай байсан учир тусгаарласан байна. Үлдсэн иргэдийг 14 хоног тусгаарлах юм байна.