СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-15

100 саяын хахууль авсан хэрэгт Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарыг яллагдагчаар татав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Г.РАВЖАА

АТГ-т шалгуулж буй зарим аймгийн ИТХ-ын болон Засаг даргад яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулж, гарын үсэг зуруулжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил дэрвэгэр жиргэрүүтэй холбоотой хэрэгт, Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар эрх мэдлээ урвуулан хуурамч тушаал гаргаж, Шоронгийн ам гэх газарт алт олборлох зөвшөөрөл олгосон хэрэгт шалгуулж байгаа. Ц.Мөнхнасан нь уг хэргээсээ гадна ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн биед халдаж хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Архангайн удирдлагад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналаа мөрдөгч нар гарган НПГ-т хүргүүлсэн аж.

. Түүгээр ч зогсохгүй мөрдөн шалгах ажиллагааг удахгүй дуусгаж, шүүхэд шилжүүлэхээр болж буйг ч нэмж хэлсэн юм. Баянхонгор аймгийн удирдлагыг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлснийг бид 2019 оны арванхоёрдугаар сарын 6-нд мэдээлж байсан билээ. Тухайн үед эх сурвалжууд “Шалгаж эхэлсэн нь үнэн. Гэхдээ өдгөө зөвхөн хэрэг бүртгэлтийн хэрэг л нээгээд байгаа. Яллагдагчаар татах, эсэх нь удахгүй тодорхой болно” хэмээж байв.

Баянхонгорын ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлыг шалгаад, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан нь баримтаар тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцжээ. Барилгын засвар чимэглэл, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тус аймагт байдаг “Эко грийн ланд” компанийн захирлаас 100 сая төгрөгийн хахууль ямар зорилгоор авч, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм. Тэд компанийн удирдлагаас мөнгө зээлж авсан хэмээн мэдүүлдэг ч шалгалтын явцад энэ нь нотлогдоогүй гэнэ.

Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтан ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар “Түйн гол” ХХК-д олгосон, 20 га газрыг “Хаш гоёо” гэх компанид хууль зөрчин найман сая төгрөгөөр өгсөн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдсон талаар бид мэдээлж байсан билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.