СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

330 сая жилийн настай аварга загасны чулуужсан гавал олджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Кентакки мужийн Мэммот агуй дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн далай тэнгисээс хол зайтай ч эрт урьдын цагт олон янзын аварга загаснуудын сэлж байсан газар гэдгийг нотлох олдвор олсон байна.

. Эдгээр аварга загаснууд одоогоос 330 сая жилийн өмнө буюу хожуу Миссиссипийн үед амьдарч байсан гэж үзсэн байна. Тухайн үед Умард Америкийн нутаг дэвсгэрийн ихэнх нь далай тэнгисийн усаар бүрхэгдсэн байсан гэж үздэг.

Зурагнаас харахад гавлын ясан дахь цөөн шүд хадгалагдаж үлдсэн байна. Загасны гавлын хэсгийн мөгөөрс яснаас зөөлөн уян хатан байдаг тул олон зуун сая жилийн турш хадгалагдаж үлдэнэ гэдэг тун ховор тохиолдол ажээ. Эрдэмтэд тус агуйд өнгөрсөн оны 11 дүгээр сард анх удаа очиж, судалгааны ажлаа эхлүүлсэн байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.