Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн 30 байршилд үйл ажиллагаа явуулж байсан сар шинийн үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг таслан зогсоож, сурталчилгааны хаягт самбарыг татан буулгах ажлыг энэ сарын 13-14-ний өдрүүдэд хийжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах” зарлиг буулгасан учраас дээрх ажлыг хийжээ.