СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-02-15

ЭМЯ: Уханиас ирсэн 31 оюутныг өнөөдөр эмнэлгээс гаргалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой шинэ мэдээлэл өглөө.

БНХАУ-д тусгаарлагдсан хүмүүст үзлэг хийх явцад коронавирусээр халдварласан, өвчилсөн тохиолдол олноор бүртгэгджээ.

Уханиас ирсэн оюутнуудыг өнөөдөр эмнэлгээс гаргалаа. Тухайн хүмүүсийг тусгаарлаж, өдөр бүр шинж тэмдгүүдийг үзэж, давтан шинжилгээ хийхэд эрүүл гарсан тул ийнхүү тусгаарлалтаас гаргалаа.

Архангай, Хөвсгөл зэрэг есөн аймагт тусгаарлагдан, тандалт шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй. Завхан аймагт гэр бүлийн гурван хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн. Тэр гэр бүлийн хувьд аав нь хятад, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг хүмүүс байгаа.

Сүүлийн үед БНХАУ-аас ирүүлж буй мэдээллээр эрүүл мэндийн ажилтнууд тус өвчнөөр өвчлөх тохиолдол их байгаа тул ЭМЯ-аас эрүүл мэндийн ажилтнуудаа хамгаалах ажлыг эрчимтэй хийж байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.