Нийслэлийн нутаг дэвсгэрт нөөцийн мах худалдан борлуулах 281 хүнсний дэлгүүрийг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээр ахлуулсан ажлыг хэсэг шалгаж эхэлжээ.
Дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг энэ сарын 12-17-ны өдрүүдэд нөөцийн мах худалдан борлуулах цэгүүдийн бэлэн байдлыг хангуулж дуусах аж.
Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй онц байдлын улмаас махны үнэ өсөх, хүнсний хомсдол бий болсон тохиолдолд дээрх цэгүүдээр нөөцийн махыг борлуулж эхлэх юм байна.