Хүнсний бүтээгдэхүүний дэлгүүрээс 100 долларын дэвсгэрт олно гэдэг тэр бүр тохиогоод байхгүй аз юм. АНУ-ын Калифорни мужийн иргэн зургаан настай Дафне Кенни ээжтэйгээ хамт Сакраментогийн Рэйлис супермаркетад ээжтэйгээ явж байгаад хэзээ ч мартагдахааргүй үйл явдлын эзэн болжээ.
Өөртөө үйлчлэх төвийн тавиур дээр зуун америк долларын дэвсгэрт байсан ба доор нь цаасан дээр “энэ мөнгийг хэн ч олсон би чамд хайртай шүү” гэж бичсэн байсныг олжээ. Охины ээж мөнгийг хуурамч гэж бодон банкинд шалгуулахад жинхэнэ мөнгө байжээ. Дафне дэлгүүрээс олсон зуун доллараараа хайртай тоглоомуудаа худалдаж авсан байна.
Эх сурвалж: CNN