Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг 2018 онд бага насны охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс есөн жилийн ял авч байсан билээ. Тэрээр шүүхээс оноосон ялаа ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид эдэлж байгаад өнгөрсөн жилийн сүүлээр суллагджээ.
Түүнийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Хугацааны өмнө тэнсэн суллах" тухай /Хянан магадлан/ шүүгчийн захирамжаар сулласан юм байна. Энэхүү шийдвэрт хохирогч охины ар гэрийнхэн “Ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн” нь нөлөөлсөн гэж эх сурвалж мэдээлж байна.