СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Богд ууланд 40 гаруй га эзэмшдэг МҮИС газрын төлбөрөөс зугтсаар өдий хүрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

2018, 2019 онуудад Богд хан уулын ам дагуу хууль зөрчиж олгосон 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалсан байдаг. Гэвч зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага  БОАЖЯ-ыг шүүхэд өгч, шүүхээс тэдний талд шийдвэр гаргаснаар асуудал бүрэн гацаанд ордог талаар БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Номин-Эрдэнэ ярьжээ. 

Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, ААН газрыг зөвхөн ашиглах эрхтэйгээр тодорхой хугацаагаар тусгай зөвшөөрөл гаргуулдаг ч эдгээр ТББ-ууд өөрийн эзэмшил шиг хандаж иржээ. 

2017 онд Богд уулын аманд нийтийн эзэмшлийн машины  зогсоол барихын тулд эдгээр ТББ-уудын газраас 3.5 га газрыг улс авах гэж багагүй эсэргүүцэлтэй тулгарчээ. Энэ газрыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар цуцалсан ч шүүхэд хандаж тухайн байгууллага дөрвөн удаа ялалт байгуулсан байна.

Тухайн ТББ, иргэн, байгууллагад хуулинд байхгүй шинэ нэр томъёогоор, аялал жуулчлалын зориулалтыг олгосноор газрын төлбөр төлөгдөхгүй, орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж баригдаж хуулийн зөрчил хийдэл гарсан байна.

Хуваасан газраа 2016 онд их сургуулийн нэр дээр болгож, газрын төлбөрөөс зугтаасан байна. Учир нь газрын тухай хуульд бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлөх заалт байдаг. Үүнийг ашиглаж, бодит байдал дээр сургууль бариагүй хэрнээ төлбөрөөс зугтаасан байна.

Хэрэв төлбөрөө төлсөн бол тус компани 3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байжээ. 

Шүүх дээр маргаан гаргаснаас бусад газрыг чөлөөлүүлэхэд Газрын тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.4-д ”Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна” гэсэн заалтын хүрээнд Богд уулын хамгаалалтын захиргаанаас Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 544, 5 дугаар сарын 15-ны өдрийн 596, 08 дугаар сарын 08-ны өдрийн 1035 тоот хамтран ажиллах, газар албадан чөлөөлүүлэх албан бичгүүдийг хүргүүлсэн ч мөн өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

 

Богд ууланд 40 гаруй га газар эзэмшигч МҮИС-ийн захирал Л.Мөнхбат:

 

 Эх сурвалж: БОАЖЯ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.