СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын ЗГ Хонконг-Макаогийн хэрэг эрхэлсэн даргыг сольжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хятадын хоёр тусгай бүс Хонконг-Макаогийн асуудал хариуцсан газрын захирал Жан Шиаоминыг тушаал бууруулж, оронд нь Хятадын Ардын улс төрийн зөвлөлийн бага хурлын дэд дарга 67 настай Шиа Баолонгийг томилох шийдвэр өнөөдөр гарчээ. БНХАУ-ын Засгийн газрын захиргаанд байдаг Хонконгт ойрын саруудад эсэргүүцлийн жагсаал тэмцэл гарсантай холбогдуулан дээрх халаа сэлгээг хийж буйгаа Хүний нөөцийн яамнаас мэдэгдсэн байна.

Өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш Хонконгийн иргэд долоон сарын турш жагсаал хийж, эх газрын Хятадтай хэрэгтэн солилцох гэрээ байгуулахыг эсэргүүцсэн юм. Уг хэрэгтэй холбогдуулан нэгдүгээр сард Бээжингийн тушаалаар Хонконгийн харилцаа холбооны газрын даргыг халж сольсон билээ.

Жан Шиаомин тушаал буурч Хонконг-Макаогийн хэрэг эрхэлсэн газрын дэд захирлаар ажиллаж өдөр тутмын үйл ажиллагааг хянан гүйцэлдүүлэх юм. Түүний оронд захирлын албан тушаалд очсон Шиа Баолонг нь Си Зиньпин даргыг 2003-2007 оны хооронд Зэжиан мужийн Коммунист намын нарийн бичгийн дарга байх үед дэд даргаар нь ажиллаж байжээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.