Фэйсбүүкийн мессенжерээр “Манай хамаатан Улсын онцгой комисст ажилладаг. Монголд коронавирусийн халдвар орж ирсэн гэх мэдээллийг төрийн холбогдох байгууллагууд нууж байна. Хоол хүнснийхээ хэрэгцээг нөөцлөөрэй” гэх 47 секундын дуу хоолойны бичлэг тарж, иргэдийг айдаст автуулсан. Уг мэдээллийг тараасан иргэнийг цагдаагийн байгууллага хэрхэн шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ө.Лхагвабаяраас тодрууллаа.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ө.Лхагвабаяр:
Коронавирусийн тархалттай холбоотой худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Өчигдөр voice chat илгээсэн хүнийг цагдаагийг байгууллагаас олж тогтоон шалгаж байна. Ийм төрлийн хуурамч мэдээлэл иргэд итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Өмнө нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт коронавирус илэрлээ гэх худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгосон.