Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” гурппийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай Нийслэлийн прокурорын саналыг хянан хэлэлцээд хүлээн авч шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгасан байна.
Харин А.Ганбаатарыг цагдан хорих, таслан сэргийлэх хугацааг сунгах асуудлыг хэлэлцэх явцад А.Ганбаатарын өмгөөлөгч нар шүүхээс татгалзах саналыг гаргасан тул асуудлыг дахин хэлэлцэх хүртэл А.Ганбаатарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.