СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-02-13

Коронавирусийн талаар хуурамч мэдээлэл тараасан 10 хэргийг шалгаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа бөгөөд хятадын бүх 33 мужид уг халдвар тархсан байгаа. Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 15346 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 253 тохиолдолоор нэмэгдсэн бол эдгэрсэн 677 иргэн эмнэлгээс гарсан байгаа.

БНХАУ-ын хувьд шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч хяналтандаа авч байгаа нь өдрөөс өдөрт сэжигтэй тохиолдол нэмэгдэж байгааг харуулж байна.

Хүмүүсийн унтаж амрах цагаар энэ сарын 12-нд орой 21:00 цагаас худал дуут мессеж тарааж, мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автуулсан. .

Өнөөдрийн байдлаар коронавирусийн талаар хуурамч мэдээлэл тараасан 10 холбогдох хэргийг шалгаж байна. Буруутай этгээдийг 2 сая төгрөгөөр торгох бол байгууллагыг 20 сая төгрөгөөр торгоно гэдгийг хатуу анхааруулав.

Замын-Үүдэд тусгаарлагдсан 109 хүн хөл хорионд байгаа 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: . Энэ сарын 12-нд Дорнод аймагт нэг, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа бол . Нийт 120 сэжигтэй тохиолдлыг шинжилж хянаад байна. Иймд Замын-Үүдэд тусгаарлагдсан 109 хүн хөл хорионд байгаа. Өчигдөр японын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 1000 оношлуур ирсэн.

Баян-Өлгийн аймагт тусгаарлагдсан иргэн Эрээнээс ирээд зургаан аймаг дамжин явжээ

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Халдварын чиглэлээр ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл өгөөд явж байгаа. УОК-ийн шийдвэрийн дагуу ХӨСҮТ өнөөдөр 200 ор гарган сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан шалгаж байгаа. Гэтэл иргэд хариуцлагагүй, хайхрамжгүй иргэний үүргээ биелүүлэхгүй зүйл гараад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарчхаад байхад иргэд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох байдал нэлээд хавтгайрсан байдалтай байна. 

Баян-Өлгийн нэг тохиолдлын тухай хэлье. Тухайн иргэний хувьд нэгдүгээр сарын 10-нд Эрээн рүү гарсан. Нэгдүгээр сарын 12-нд Эрээнээс цааш яваад хоёрдугаар сарын 2-нд Эрээнд буцаж ирсэн. Тэндээсээ Бээжин яваад хоёр хоносон. Эргээд хоёрдугаар сарын 4-нд Бээжингээс Эрээнд ирээд, энэ сарын 5-нд Монгол руу хилээр 48 хүнтэй автобусаар орж ирсэн. Замын-Үүдэд 3 хонож, Улаанбаатарт ирээд 2 хоносон. Энэ сарын 7-нд Улаанбаатар-Ховдын 40 хүнтэй автобусаар явсан. Тэр автобус замдаа Булганы Сансар, Ховдын Дарвид хооллосон. Тэр хүн Ховдод очоод 2 хоног зочид буудалд байсан. Тэндээсээ цаашаа Баян-Өлгий аймаг руу 4 хүний хамт таксигаар явсан.

Баян-Өлгийд очсон хойноо тэрээр халуурч, ханиалгаж, толгой өвдөн, булчин өвдөж, гүйлгэж байна гэсэн зовууртай эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт ирж тусгаарлагдсан. Тухайн иргэн энэ бүх зовуур, явсан замаа мэдээлэхгүй байна. Бид түүнийг Баян-Өлгий аймаг руу хүргэсэн таксины жолооч хамт автобусанд явсан 40 хүнийг нэрээр нь хайж олж байна.  . Аль болох өвчлөл гарсан орон руу зорчихгүй байхыг анхааруулж байна. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.