СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын хорих газрын дарга асан шүүхийн танхимд өөрийгөө бууджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ-ын хорих газруулыг хариуцан ажиллаж байсан этгээд лхагва гарагт Москвагийн шүүх танхимд өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна. Амиа егүүтгэсэн этгээдэд бусдыг айлган сүрдүүлж мөнгө авсан хэмээн яллаж, гэм буруутай гэж үзсэн тул гурван жил хорих ял оноогоод байжээ.

Виктор Свиридовыг буруутай гэж шүүх шийдсэний дараа тэрээр гар буу авч өөрийгөө шүүгчдийн өмнө буудсан байна. Уг этгээд нь ОХУ-ын засан хүмүүжүүүлэхийн төвийн үйл ажиллагаа хариуцсан албаны даргаар ажиллаж байжээ. Тасс агентлагийн дамжуулснаар 71 настай эрэгтэй нь хорих газруудын үйлчилгээ хариуцсан дэд дарга Александер Сапожниковоос 10 сая рубль буюу 158,500 ам.долларыг айлган сүрдүүлэх замаар хувьдаа завшсан байна.

Амиа егүүтгэсэн этгээдийн өмгөөлөгч Котелницкийн ярьснаар түүний үйлчлүүлэгч хорт хавдрын дөрөвдүгээр үе шатандаа явж байсан бөгөөд лхагва гарагт шүүх танхимд ирэхдээ сэтгэлээр унасан байдалтай харагдаагүй гэжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.