Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын СХД-дэх замын цагдаагийн хэлтсээс дараах сэрэмжлүүлэг хүргэж байна.
Үүнд: Цасан шуурга шуурч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос Баруун аймаг руу зорчиж байгаа жолооч, зорчигч нар аль болох хөдөө орон нутаг руу явахгүй байх. Хойшлуулшгүйгээр бусад тохиолдолд хөдөө орон нутаг руу зорчих гэж байгаа бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан анхаарал болгоомжтой явах.
Зам дээр халтиргаа гулгаа их байгаа тул нийслэл хотод хөдөлгөөнд оролцож байгаа жолооч зорчигч нар анхаарал болгоомжтой зорчиж нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах. Ард иргэд маань жолооч болон явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх явган зорчигчид хэрэглэсэн тохиолдолд баталгаатай унаагаар зорчих өөрийн болон аюулгүй байдлыг хангахыг зөвлөв. Тээврийн цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зам тээврийн хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.