СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУРХАЙ: Коронавирусийн халдвартай гэх монгол эмэгтэйг БНСУ-д эрэн сурвалжилж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

БНХАУ-ын Ухань хотын эмнэлэгт коронавирусийн халдвартай хэмээн сэжиглэгдэн эмчлүүлж байсан  Х овогтой Б гэх монгол эмэгтэй 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр зугтаж, Ухань хотоос БНСУ-ын Сөүл хотод буусан гэх мэдээлэл манай редакцид ирлээ.

Тиймээс БНСУ-ын Засгийн газар БНСУ-д улсад суугаа Монголын элчин сайдын яамаар дамжуулан Монголд байгаа ар гэрийнхэнтэй нь холбож өгөхийг хүссэн байна.

Сөүл хотын захиргаа коронавирусийн талаар гадаадын 12 хэл дээр зөвлөгөө, мэдээлэл өгч эхэлсний дунд Монгол хэл багтсан энэ үйл явдалтай холбоотой хэмээн эх сурвалж хэллээ.

Сурталчилгаа
  • 2020-02-12 17:57

    Х.Б-ийн шинжилгээний хариу сөрөг гарсан гэв

    Монгол Улсын Х овогтой Б нь БНСУ-д эрэн сурвалжлагдаж байна гэх мэдээ гарсны дараа БНХАУ-ын Ухань хотод сурдаг оюутны холбооноос манай редакцитай холбогдлоо. Тухайн оюутан нь БНХАУ-аас Солонгосоор дамжин эх орсондоо ирсэн бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдан шинжлүүлэхэд шинжилгээний хариу сөрөг гарсан. Коронавирусийн халдваргүй болох нь шинжилгээгээр тогтоогдсон гэв.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.