СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

16 хоног тутамд сансраас илгээдэг нууцлаг дохионы учир

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны есдүгээр сарын 16-ны өдөр сансар огторгуйгаас нууцлаг радио дохио анх иржээ. Сансар судлаачид, эрдэмтэд энэ дохиог манай дэлхийгээс хагас тэрбум гэрлийн жилийн тэртээ ямар нэг гараг эрхэс тэсэрч дэлбэрэх үеэр гарсан дохиолол байж болзошгүй хэмээн таамаглаж байжээ.

Радио тэсрэлт нь сансар огторгуй дахь радио долгионы дэлбэрэлтүүдээс бүрддэг ба дахин давтагддаггүй. Хэрэв ойр ойрхон давтагдвал тохиолдлын эсвэл нэг дор бөөгнөрснөөс үүдэлтэй байдаг гэдгийг өмнө хийсэн ажиглалтаас дүгнэжээ.

Гэтэл уг долгион 2018 оны есдүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 16,35 хоног тутамд нэг удаа дэлхий рүү илгээгдсэн байна. Ингэхдээ эхний дөрөв хоногт дохио цаг тутамд хоёр удаа, дараагийн 12 хоногт огт ирэхгүй байж байгаад дахин ийм дарааллаар .

Уг баримтыг arXiv нэртэй Канадын устөрөгчийн эрчимжүүлсэн газрын зураглалын туршилт болон Хурдан радио тэсрэлтийн төслийн хамтарсан ажиллагааны хүрээнд бэлдэж буй ойрын жилүүдэд хийсэн түргэн радио тэсрэлтийн судалгааны материалын урьдчилсан хэвлэлд багтаасан байна.

Эрдэмтэн, судлаачид нууцлаг тэсрэлт дохио хаанаас ирж байгааг, учир шалтгааныг нь тогтоож чадна гэдэгт итгэлтэй байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.