БНХАУ-ын эрх баригчид газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг Төвдийн асуудалтай холбоотой хуулийн төслийг АНУ-ын төлөөлөгчдийн танхимаас баталсныг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Гадаад яамны Хятадтай холбоотой асуудал эрхэлсэн хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин “2019 оны Төвдийг дэмжих болон улс төрийн бодлогын хууль нь олон улсын хүний эрх, олон улсын харилцааг зохицуулдаг үндсэн журмыг ноцтой зөрчиж байна.Мөн БНХАУ-ын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож байгаагаас гадна Төвдийн эрх чөлөөний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэд буруу үлгэр жишээ үзүүлж байна” гэж мэдэгджээ.
Тэрээр Төвд нь эрт дээр цагаас БНХАУ-ын эзэмшил нутаг байсан. Төвдийн дотоод асуудал бол цэвэр БНХАУ-ын дотоод асуудал юм. Тиймээс ямар нэгэн бусад орны оролцоог зөвшөөрөхгүй гэв. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд олон улсын нийгэмлэг Төвдийн бодит нөхцөл байдлын талаар илүү ойлгох болсон учраас БНХАУ-ын улстөрийн бодлогыг улам дэмжих болсон гэж мэдэгджээ. Төвдтэй холбоотой энэ асуудал нь шашин, үндэстэн, хүний эрхийн асуудал биш. Зөвхөн БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын зарчимтай холбоотой чухал асуудал гэсэн байна.
Х.ОЮУНБОЛД
2020.1.31 БААСАН № 21 (6246)