СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-д шинэ коронавирусийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 213-т хүрч, 9,000 орчим хүн халдварлаад байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр хийсэн шуурхай хуралдаанаар онц байдал зарлав. Тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейвусийн хэлснээр Хятадад үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж бус бусад улс орнуудад халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул онц байдал зарлах зайлшгүй шаардлагатай болсон гэжээ.

Нэн яалангуяа эрүүл мэндийн тогтолцоо сул улс орнуудад халдвар хурдацтай тархаж болзошгүй байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд сэтгэл зовоосон асуудал болоод байна гэсэн юм. Тус байгууллагын албан ёсны мэдээнд дурдсанаар.

Хүнээс хүнд халдахгүй гэж мэдэгдэж байсан ч Герман, Япон, Вьетнам, АНУ-уудад хүнээс хүнд халдварласан найман тохиолдол илэрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүний үргэлжлүүлэн мэдэгдсэнээр Хятадын эрх баригчид вирусийн тархалтыг зогсоохын тулд гаргууд шуурхай арга хэмжээ авч байгааг сайшаан магтаж, Хятад руу аялах, худалдаа наймаа хийх үйл явцыг таслан зогсоох шаардлагагүй гэсэн байна. Гэвч дэлхийн хэд хэдэн улс ойрын өдрүүдэд Х.

Олон улсын хэмжээнд олон нийтийн эрүүл мэндийн онц байдал зарласнаар улс орнуудад тархаад буй халдварт өвчин нь нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй тул нэн даруй арга хэмжээ авах шаардлагатайг хүлээн зөвшөөрч, урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Урьд өмнө дэлхий даяар нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах онц байдлыг таван удаа зарлаж байжээ.

2009 онд дэлхий даяар 200,000 гаруй хүний амийг авсан H1N1 вирус тархах үед, 2014 онд халдварт саа өвчний тархалтын үед, 2016 онд зика вирус, 2014 болон 2019 онуудад эбола вирусийн тархалтын үед ДЭМБ онц байдал зарлаж байсан юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.