Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгодог "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл 2020 оны гуравдугаар сарын 05-нд эхлэхээр болжээ.
Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар "Засгийн газрын 2017 оны оны 32 дугаар тогтоолд "Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрхэн зохион байгуулах, ямар хүмүүсийг хамруулах, хамрагдах хүмүүс ямар шалгуур хангасан байх талаар тодорхой заасан байдаг. Оюутан цэрэгт их, дээд сургууль болон МСҮТ-Д суралцаж буй оюутнууд хамрагдана" гэлээ.
Нийслэлийн засаг даргын захирамжаар 2020 оны гуравдугаар сарын 05-наас оюутнуудыг "Оюутан цэрэг"-т бүртгэхээр боллоо. Бүртгэл долоо хоног үргэлжилнэ.
Бүртгүүлэх оюутнууд нь:
Засгийн гарын тогтоолын дагуу Оюутан цэргийн бүртгэл гуравдугаар сарын 01-нд эхлэх журамтай ч шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэм тотоосонтой холбоотойгоор гуравдугаар сарын 05-наас эхлэх аж.