СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үхсэн далайн гахайтай холбоотой мэдээллийг $20,000-р худалдаж авна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Флоридагийн эргээс өнгөрсөн долоо хоногуудад хоёр ч далайн гахай үхсэн байдалтай олджээ. Флоридагийн загас, ан амьтан хамгаалах хорооны мэдэгдсэнээр тэдгээр далай гахайнуудыг сумаар буудсан болон хутга мэсээр шархдуулсан улс мөр илэрсэн байна.

Тиймээс хүмүүс хууль бусаар далай гахайнуудыг гэмтээж хороосон байж болзошгүй гэж үзсэн тул энэ талаар мэдээлэл өгсөн хүнд 20,000 ам.долларын шан харамж амлажээ.

Далайн гахайнууд хүнтэй ойр байдаг бөгөөд аялагч, зугаалагчид усан онгоц, завинаас тэднийг хооллож ойртуулдаг нь аюулд оруулдаг байна. Тиймээс эрх баригчид, холбогдох албаны хүмүүс тэдгээр далайн гахайнуудыг хооллож эрсдэлд оруулахгүй байхыг уриалжээ.

2002 оноос хойш 30 орчим далайн гахай суманд өртсөн болон загасчдад хорлогдож үхсэн байдалтай олдсон байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.