Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан хоёрдугаар Элизабет болон Эдинбургийн гүн Филип нарын хоёр дахь хүүхэд, гүнж Аннагийн хүү Петр Филипс эхнэр Аутумаас салах болсон тухайгаа мэдэгджээ. Хатан хааны ууган зээ Филипс гэр бүлээ цуцлуулах болсон тухайгаа өнгөрсөн жил хатан хаан болон гэр бүлдээ мэдэгдсэн бөгөөд энэ удаад хамтарсан мэдэгдлээр олон нийтэд дуулгасан байна.
Тэд хэдийгээр гэр бүлээ цуцлуулах ч Саванна, Исла хоёр охиныхоо төлөө бүгдийг хийж, үргэлжлүүлэн нөхөрсөг харилцаатай байх ба уг гунигтай шийдвэрийг гаргахдаа олон сарын турш хэлэлцэж санал нэгдсэн гэжээ. Их Британийн гэр бүлийн гишүүд мэдэгдэлд сэтгэл дундуур байгаа ч тэднийг охиддоо эцэг эх байхад нь бүрэн дэмжих болно хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN