СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах ажилд 25 мянган орчим ТАХ оролцох тооцоо гарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль явуулах хугацааны талаар СЕХ-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталжээ. Энэ жил сонгогчдын тоо нэмэгдэж, тойрог томссонтой холбоотойгоор сонгуулийн санал авч тоолох хэсгийн тоо нэмэгдэх тооцоо гарсан аж. Өнгөрсөн сонгуулиар 1980 орчим хэсэг байгуулж ажиллаж байсан бол энэ онд 2000 гаруй хэсэг байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Сонгуулийн хэсгүүдийг гуравдугаар сарын 01-ээс өмнө байгуулах бөгөөп сонгуулийн хороог санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулах заалттай аж.

Сонгуулийн хороо аймаг нийслэлд 9, сум дүүрэгт 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Сонгуульд нийт 22 мянга орчим төрийн албан хаагч ажиллах бөгөөд мэдээлэл технологийн баг, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн баг зэргийг нэмбэл 25-26 мянга орчим хүн ажиллах тооцоо гарчээ.

Сонгогчын нэрсийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн Сонгуулийн ерөнхий хороо цахим хуудастаа байршуулна. Нам эвслүүд дөрөвдүгээр сарын 25-аас өмнө сонгуульд оролцох эсэхээ илэрхийлнэ. Сонгуулийн ерөнхий хороо 5 хоногийн дотор бүргэх эсэхээ шийдвэрлэх юм.

Харин нэр дэвшигчид тавдугаар сарын 10-16-ны хооронд нэр дэвших эсэхээ шийдэж, 19-ний дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө. Нэр дэвших саналаа өгснөөс хойш мөн 5 хоногийн дотор СЕХ бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

СЕХоос нэр дэвшигчийн үнэмлэхийг зургадугаар сарын 2-нд олгох бөгөөд үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгааг эхлүүлж 22 хоногийн хугацаанд үргэлжлүүлэх юм байна. Мөн гуравдугаар сарын 1-ээс өмнө нэр дэвшигч, нам эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.