БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийг Con-V-19 гэж нэрлээд байсан бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс албан ёсоор Covid-19 гэж нэрлэхээр болсныг зарлажээ. Тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом энэ талаар албан ёсоор мэдэгдсэн байна.
Коронавирус гэдэг нэршил нь сарс, мерс гээд олон төрлийн вирусийн ерөнхий нэршил учир иргэдийг төөрөгдүүлэхгүйн тулд шинэ нэршлийг сонгожээ. Мөн Тедрос Адханомын хэлснээр уг нэр нь газарзүйн байрлал, ан амьтан, бүлэг хүмүүсийг төлөөлүүлээгүй ба ердөө халдварын тархалт дээр үндэслэсэн байна.
Covid-19 гэдэг нь corona+virus+disease гэсэн гурван үгний нийлбэр юм.
Уг вирусээр дэлхий даяар 43,100 хүн халдварлаж, 1,100 орчим хүн амиа алдаад байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварын тархалтыг намжаах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC