Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Ямаан-Ус” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 02.12-ны өдрийн 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаарх мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар 02.12-ны өдрийн 07:00 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Говь-Алтай аймгийн Цээл суманд хоёр сарын өмнө 4.3 магнутын газар хөдлөлт болж байжээ.