Өчигдөр Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон бол бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр их цас орно.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Цас орж, цасан шуурга шуурна, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 3-5 градус хүйтэн байна.