СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Гүнбилэг: Бие даасан дөрвөн хуулийг ямар үндэслэлээр нэг хуулиар зохицуулсан үндэслэл тодорхойгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Өнгөрсөн онд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан ҮНДСЭН ХУУЛЬ ирэх 5-р сарын 25-аас албан ёсоор мөрдөгдөж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаад 30 гаруй хуульд өөрчлөлт оруулах ёстой. Тэгвэл өөрчлөлт оруулах зарим хуулийн төсөлд санал авч эхэлжээ. Тэдгээрийн нэг нь Монгол улсын шүүхийн тухай хууль.

Угтаа Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль гэсэн 4 бие даасан хуулиар одоо эрхзүйн зохицуулалт хийдэг. Гэвч үндсэн хуулийн даган гарах өөрчлөлтийн хүрээнд дээрх 4 хуулийг нэгтгээд МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ гэсэн нэг л хууль болгож байгаа ажээ.

Тухайлбал, МУИС-ийн багш, Хуульзүйн ухааны доктор Б.Гүнбүлэг эхний ээлжинд шүүмж бичжээ.

1-рт: Бие даасан 4 хуулийг ямар үндэслэлээр нэг хуулиар зохицуулсан үндэслэл тодорхойгүй

-Шүүхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын нэгдүгээр хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шүүх, түүний захиргааны байгууллага, шүүгчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийх нь гарцаагүй. Гэхдээ бүтцийн хувьд Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн .

2-рт: “Ардчилсан ёс”-ыг шүүхийн эрхэм зорилгоос яагаад хассан тодорхойгүй

-Төслийн үзэл баримтлалын хоёрдугаар хэсэгт хуулийн төслийн ерөнхий бүтцийг тусгажээ. Шүүхийн эрхэм зорилго хэсэгт хууль зүйн бүтцийн тайлбарыг ашиглан Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрх байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах гэдэг хэсгийг нэгдүгээрт бичсэнээрээ сайшаалтай боловч, Монгол Улсын Үндсэн хуулиар бататгасан “ардчилсан ёс”-ыг шүүхийн эрхэм зорилгоос яагаад хассан тодорхойгүй байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Шүүхийн тухай хуульд заасан зорилгоос ямар учраас шүүх “ардчилсан ёсыг бэхжүүлэх” гэдэг томьёоллоос татгалзах болсоныг тайлбарлах нь зүйтэй.

3-рт: Хуулийн олон нэр томъёо орхигдсон

-Мөн 4 хуулийг нэгтгэн 1 хууль болгон шинэчлэн найруулж байгаа бол 6 нэр томьёог онцлон тайлбарлаад, бусад нэр томьёог орхиж яагаад орхиж байгаа нь тодорхойгүй байна.

4-рт: Шүүхийн тойргийн зарчим гэгчийг тодорхойгүй орхижээ

-Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно” гэж заасан. Х.

5-рт: Шүүхийн сахилгын хорооны харьяалал тодорхойгүй

-Хуулийн төслийн үзэл баримтлалын гуравдугаар хэсэгт хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчин улам боловсронгуй болно гэжээ. Гэвч Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэснийг Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 74 дүгээр зүйлийн 74.1.3-т Шүүхийн ерөнхий зөвлөл нь “шүүгчийг томилуулах, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас нь чөлөөлүүлэх, түдгэлзүүлэх, огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж зөрчжээ. Шүүхийн сахилгын хороог Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэд, эсхүл бүрэлдэхүүнд байхаар Үндсэн хуульд заагаагүй байна. Шүүхийн сахилгын хороо болон Шүүхийн Ерөнхий зөвлөл хоёр нь хоёул Үндсэн хуульд заасан байгууллагууд юм. Шүүхийн тухай хуулийн төсөлд зааснаар Шүүгчдийн зөвлөл нь Үндсэн хуулийн байгууллагууд болох Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны тайланг сонсохоор (төслийн 20.2.5) төсөлд заажээ. Гэтэл Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна” гэж заасан.

Үндсэн хуульд “тайланг сонсох” бус “танилцуулахаар” заасан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан хараат бус байдлыг хангахад анхаарсан юм. Хэрэв төсөлд байгаагаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороо нь үйл ажиллагааныхаа тайланг Шүүгчдийн зөвлөлд сонсгодог болвол энэ нь цаашид Үндсэн хууль зөрчсөн зохицуулалтанд тооцогдох эрсдэлтэй.

2002 оны Шүүхийн тухай хуульд заасан Шүүгчдийн зөвлөлд ийм бүрэн эрхийг хууль тогтоогч эдлүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

6-рт: Тухайн хууль нь бусад хуультай хэрхэн уялдахыг огт тусгаагүй

-Хуулийн төслийн үзэл баримтлалын дөрөвдүгээр хэсэгт Хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай хэрхэн уялдах хэсэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай хэрхэн уялдах талаар заагаагүй байна. Тухайлбал, тус хуульд заасан шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад .

 Б.Гүнбилэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.