СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бага насны хүүхдүүд цасан шуурганд нүх ухаж амьд үлджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Аляск мужийн хөдөө нутгийн оршин суугч долоон настай хүү цасан шуурганы үеэр гурван үеэлийн хамт төөрч алга болжээ. Тэд цасан шуурганы үеэр амьд үлдэхийн тулд нүх ухаж хээр хоносон байна.

Долоон настай Этан Кэмиль, 14 настай Кристофер Жонсон, найман настай Франк Жонсон, хоёр настай Трэй Кэмилийн хамт өнгөрсөн долоо хоногт цасны машин унаж яваад төөрчээ. Тэд Аляскийн баруун эргийн Нунам Икуа тосгоны ойролцоо нүх ухаж хамтдаа хоноглоод маргааш нь аврагдсан байна.

Хөвгүүд хамгийн бага үеэл дүү болох Трэйг аврахын тулд бүх анхаарлаа хандуулсан гэж Этан ээждээ ярьжээ. Тэд төөрөөд удалгүй гэрээ олохыг хичээсэн боловч улам хүйтэн болж даарч эхэлсэн байна. Тиймээс ороод унтаж болох хэмжээний том нүх ухжээ. Хоёр ойтой үеэлээ дааруулахгүйн тулд тэд тойрог болон хэвтжээ. Этан хүүгийн гарын хуруунууд хөлдсөн ч тэд амьд гарч, азаар эсэн мэнд аврагдсан байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.