Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, автобуснуудад өдөрт хоёр удаа тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийх , автобусан дотор халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулах зэрэг ажлуудыг өдөр бүр тогтмол хийж байна гэсэн юм.
Энэ талаар нийтийн тээврийн газрын албаны хүн Б.Эрдэнэболдоос тодрууллаа. Тэрбээр ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээ сулхан байгаа автобус компанидуудад хариуцлага тооцох, ариутгал, цэвэрлэгээгээ сайн хийж байгаа компаниудын ажлыг илүү сайжруулах чиглэлээр үүрэг, даалгавар өгч байгаа хэмээв.
Тэгвэл иргэдийн зүгээс нийтийн тээвэрт халдваргүйжүүлэлт хийсэн зүйл харагдахгүй байна гэсэн юм.