“Rio Tinto” компани Монгол дахь Үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирлаар Даниэль Ворраллыг томиллоо. Ийнхүү Монгол Улсын Засгийн газартай “Оюу Толгой” төслийн талаар яриа хэлэлцээтэй байгаа үедээ “Exxon Mobil”, “Shell”, “Total” зэрэг олон улсын томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай хүнийг “Rio Tinto” томилж байна. “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources” компаниар дамжуулан Монгол дахь алт, зэсийн “Оюу Толгой” ордын 66 хувийг эзэмшдэг.
Жил орчмын өмнө Д.Мөнхтүшиг ажлаа хүлээлгэн өгснөөс хойш энэ албан тушаал эзэнгүй байсан юм. Энэхүү шинэ томилгоотой зэрэгцээд “Оюу Толгой” компанийн 2010-2019 онд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давсан гэдгийг мэдээллээ.
Үүний 76 хувь нь Монголын компаниудад хийсэн төлбөр байгаа бол 18 хувь нь Монгол Улсын төсөвт төлсөн татвар, нийгмийн даатгал болон бусад шууд төлбөрүүд байгаа юм. Харин цалинд зургаан хувийг зарцуулжээ.