СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Дэлгэрмаа: АН БНХАУ-ын Коммунист намаас сонгуулийн санхүүжилт огт авч байгаагүй, авахгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын Коммунист намаас Ардчилсан нам сонгуулийн санхүүжилт авах гэж байна гэдэг мэдээлэлд АН-ын Гадаад харилцаа хариуцсан удирдлагууд тайлбар няцаалт хийлээ.

АН-ын Дэд дарга Б.Дэлгэрмаа:

АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Коммунист намын урилгаар албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр улс хоорондын найрсаг харилцаа улс төрийн намуудын хамтын ажиллагааны хүрээнд яриа хэлэлцээ хийсэн. Хятад Монголын улстөрийн намууд хамтран ажиллаж ирсний нэг жишээ нь АН-ын төлөөлөгчдийн албан ёсны айлчлал байсан.

АН-ын нэр төрийг унагаах, АН-ын гадаад харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдээллийг зарим намын удирдлагууд зориуд тарааж байгааг эрс эсэргүүцэж байна. АН БНХАУ-ын коммунист намтай аливаа яриа хэлэлцээ хийж байгаа хэдий ч сонгуулийн санхүүжилтэд дэмжлэг авах ямар ч яриа хэлэлцээ хийгээгүй болохыг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна гэв.

Мэдээллийн дараа АН-ын удирдлагууд цөөн асуулт асуулаа.

-АН-ын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн юу байсан бэ?

-БНХАУ-ын төрийн эрхийг барьж байгаа Коммунист намтай манай улстөрийн гол хүчнүүд байнга харилцдаг. АН-ын дарга С.Эрдэнийн хийсэн айлчлал нь хоёр жилийн өмнө яригдаж хийгдсэн айлчлал байсан. БНХАУ-ын 70 жилийн ойг тохиолдуулан хийсэн бөгөөд айлчлалаар сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, улстөрийн намуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр ярилцаж, хамтран хэрэгжүүлж болох ажлуудаа ярилцсан. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Хятад Улсын хөгжилтэй танилцуулах, аялуулах талаар ярилцсан.

-АН БНХАУ-ын Коммунист намаас ямар нэгэн санхүүжилт авч байсан уу?

-Энэ нь хуулиараа хориотой. Тиймээс ямар ч санхүүгийн дэмжлэг авч байгаагүй. Харин манай намын гишүүн Ж.Амарсанаа эмч БНХАУ-д туслая гэдэг санаачилгыг гаргасан. Энэ нь АН-ын шийдвэр байгаагүй.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.