Туркийн Анадолу мэдээллийн агентлагийн дамжуулснаар БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн тархалт нэмэгдсээр байгаа тул хил залгаа орших Монгол улсын нутаг дэвсгэрт вирус тархаж болзошгүй учир Монгол улсыг зорьж буй аялагч, зорчигчдод сэрэмжлүүлэг өгчээ.
Турк улсын Гадаад хэргийн яамнаас Монгол, Хятад хоёр улс ойрхон байрладаг, иргэд тогтмол хилээр зорчдог тул шинэ коронавирус Монголд тархах эрсдэл маш өндөр гэжээ. Тиймээс Монгол руу аялах иргэдийг аяллынхаа талаар дахин бодож үзэхийг сануулсан байна.
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн арга хэмжээ, зоогийн газрууд, кино театруудын үйл ажиллагааг хязгаарлаж, зогсоосон нь ихээхэн санаа зовоож байна гэж Турк улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
Эх сурвалж: Anadolu Agency