СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ЭМЯ: Коронавирусийн халдвар тахалын хэмжээнд хүрэх магадлалтай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 жилийн өмнө

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлууд болон Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийн биелэлтийн талаар ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.

Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол хятадын хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнд зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол улсын иргэн зөвхөн хувийн хэргээр хятад улсруу явах хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Хятад улсад амьдардаг сурдаг, хөдөлмөр эрхэлдэг, зайлшгүй шаардлагатай иргэдийг чөлөөтэй зорчуулж байгаа юм байна.

Хятад улсын иргэд тодорхой нөхцөлийн хүрээнд манай улсад зорчин ирнэ. Тухайлбал дипломат албан хаагчид болон гурав дахь орноос зорчин ирсэн тохиолдолд, мөн зайлшгүй шаардлагатай иргэнийг Монгол улсын хилээр нэвтрүүлнэ.

Улсын онцгой комиссын тогтоолын хүрээнд энэ сарын нэгнээс хойш 96 монгол иргэн хятад улсруу зорчсон бол гадны 37 иргэн монгол улсын хилээр нэвтэрчээ.

Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгаа гарсан. Өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах эрсдэлтэй гэж үзэж байна. ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын дээд хэсэг нь байж магадгүй цаашдаа энэ тахалын хэмжээнд хүрэх магадлалтай байгаа учир сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсан. 

Дэлхийн хэмжээнд амны хаалтны хомсдол үүсэх хандлагатай байна. Зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлбөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг хүлээлгэхээр болсон байна. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1018 хүн нас барсан гэж бүртгэгджээ. Хятадын 33 мужид тус халдвар бүртгэгдээд байна. Вурисийн халдвар 2-4 сар үргэлжилдэг гэсэн судалгаа байна.

Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ долоо хоногт эмнэлгийн халдвараас сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллагуудад  танхимын сургалт, онлиан сургалтыг зохион байгуулна. Энэ долоо хоногт нэмэлтээр 3000 оношлуур нэмж ирнэ гэдгийг албанхан хэлж байна. 

Шинэ коронавирусийн халдварын тархалтын байдалд дүн шинжилгээ хийхэд дэгдэлт өндөр байна. Нас баралтын түвшин 2.2 хэвээр байна. Шинжилгээгээр тогтоогдсоноос гадна сэжигтэй тохиолдол хэдэн мянга байгаа. Энэ бол хэдхэн хоногт буурах төлөвтэй халдвар биш бөгөөд вирусийн тархалт 2-4 сар үргэлжилж байсан. Шинэ коронавирусийн эмчилгээний тухайд өвөрмөц эмчилгээ байхгүй, эмнэл зүйн эмчилгээнүүдийг хийсээр байгаа. Тухайлбал, амьсгал дэмжих, хүчилтөрөгч өгөх гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.