СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шонхор шувууны 5000 ширхэг хиймэл үүрэнд жил бүр 2000 орчим ангаахай бойжиж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Манай улс 2012 онд шонхор шувууг Үндэсний бахархалт шувуу болгон зарласан. Ингээд шонхор шувууг агнахыг хориглосон юм. Гэвч шонхор шувууг  олноор нь гадагш нь экспортолж, нэг хэсэг нь тогонд цохиулж үйл олноороо үхэж байна гэх мэдээлэл бий.  Гэхдээ 2018 онд хийсэн судалгаагаар шонхор шувууны тоо толгойг 10 мянга гаруй байна гэсэн тооцоог гаргасан байна.

Харин шонхор шувууны энэ хорогдлын эсрэг БОАЖЯ, Зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2000 оноос эхэлж шонхор шувуунд зориулсан хиймэл үүр барьж эхэлсэн байдаг. Ө Энэ нь тогонд цохиулсан, гадаадад экспортолсон шувуунуудыг нөхөж байгаа сайн талтай юм. 

Энэ нь шонхор шувууны тоо толгой, экологийн тэнцвэрт байдлыг алдагдахад хүргэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан онцолжээ. Шонхор шувууг соёлын зориулалтаар гаргахдаа орон нутгийн төсөвт экологи, эдийн засгийн үнэлгээний 40 хувь, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу улсын төсөвт тодорхой хэмжээний хураамжийг төвлөрүүлдэг байна.  Өнөөдрийн байдлаар нэг шонхор шувуу эдийн засгийн үнэлгээ 16 сая төгрөгөөр хэмжигдэж байна. 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.