АНУ-ын Холбооны дээд шүүх Хятадын Ардын чөлөөлөх армийн дөрвөн гишүүнийг түүхэн дэх хамгийн том цахим гэмт хэргүүдийн нэгийг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлджээ. Ерөнхий прокурор Уильям Баррын хэлснээр Хятадын армийн албан тушаалтнууд зээлийн мэдээллийн гурван том сангийн нэг Equifax-ыг хакердаж, худалдааны нууц, иргэдийн хувийн мэдээллийг хулгайлсан гэж үзэж байна.
2017 онд болсон уг цахим гэмт хэрэгт АНУ-ын 150 сая иргэн өртөж мэдээллээ алдсан хэмээн буруутгажээ. Мөн АНУ-ын шүүх бусад орны цэрэг арми, тагнуулын албаны ажилтнуудын эсрэг ял тулгаж, шүүх нь маш ховор тохиолдол хэдий ч Equifax мэдээллээ алдсанаас санхүүгийн хохирол учирсан тул арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэнийг ерөнхий прокурор мэдэгдсэн байна.
Түүнчлэн эдийн засгийн холбогдолтой мэдээллийг алдсанаар Хятадын хиймэл оюун ухааны технологийн хөгжлийг дэмжих чухал хэрэгсэл болно гэж үзжээ.
Equifax нь 2017 оны есдүгээр сард гурван сарын турш мэдээллээ алдсаны дараа хакерыг илрүүлсэн байна. Хакерчид нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах олон тооны мэдээлэл, жолооны үнэмлэх, хаяг, нэр зэрэг чухал мэдээллүүдийг хулгайлжээ.
Эх сурвалж: CNN