Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг хийжээ.
Шалгалтаар нийт 109 байгууллагыг хамруулсан байна. Ингээд галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 728 зөрчил илрүүлж, 118 зөрчил буюу 16.2 хувийг газар дээр нь арилгуулсан байна.
Бусад 610 зөрчил буюу 83.8 хувийг арилгуулахаар шаардлага бичиж, мэдэгдэл хүргүүлжээ.
Үүнд, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 69, мэдэгдэл 29, танилцуулга 2-ийг тус тус бичиж, байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.