СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: C.Амарсайхан: Цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналыг дэмжиж байгаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын онцгой комисс хуралдаж дууслаа. Энэ үеэр бид корона вирусийн халдвараас сэргийлэхийн тулд нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас тодрууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: 

-Нийслэлийн хувьд урьдчилан сэргийлэх, хянан шалгах, зохион байгуулах гэсэн гурван төрлийн ажил хийж байгаа юм байна.
Нийслэлийн 12 байгууллагаас хамтарсан баг гарч урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Нийслэлийн зүгээс шаардлагатай зардлуудыг гаргаж ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор 600 орчим сая төгрөг гаргахаар төлөвлөсөн. Нэмж хөл, хорио тогтоох асуудал одоохондоо яригдаагүй.
Юун түрүүнд, урьдчилан сэргийлэх, ялангуяа нийтийн тээврийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил хийнэ.
Харин цагаан сарын баяр тэмдэглэхгүй байх, ойр зуураа ёсолж өнгөрүүлэх саналыг хотын даргын зүгээс дэмжиж байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.