Япон улсын тэрбумтан төдийгүй сар руу аялах анхны аялагч гэдгээрээ дэлхийд танигдсан Юсаку Маезава Space X-ын төсөлдөө хамт аялах найз бүсгүйн эрэлд гарснаа олон нийтэд зарлаад байсан юм. Түүний хэлснээр сар руу хамт аялсан бүсгүйгээ амьдралынхаа дотно хамтрагчаар сонгох ба 20 орчим насны ганц бие залуу бүсгүй байх ёстой аж.
Тэрбумтны зарлалын дагуу 28,000 орчим хүсэлт ирсэн боловч Маезава эргэлзэж эхэлсэн байна. Тиймээс хайгуулаа зогсоож, хэлсэн амнаасаа буцжээ. Тодруулбал Японы тэрбумтан залуу 2023 онд сар руу хийх аялалдаа хэн нэгэн хамтрагчгүйгээр ганцаараа нисэх хэвээрээ юм байна.
44 настай тэрбумтан энэ сараас эхлэн цахимаар найз бүсгүй болох хүсэлтэй залуу бүсгүйчүүдийг хайж эхэлсэн билээ. Тэрээр 27 настай жүжигчин Аяаме Горикигоос салаад удаагүй байгаа ажээ.
Юсаку Маезава олон нийтийн цахим сүлжээнд анхаарал татсан үйлдэл хийж буй анхны тохиолдол энэ биш юм. Шинэ он солигдох мөчид тэрээр Твиттер хуудсанд жиргээг нь хуваалцсан хүмүүсээс 100 хүнийг санамсаргүй байдлаар сонгож тус бүрт нь сая иен буюу 925,000 ам.долларыг энэ сард багтан бэлэглэхээ мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC