СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-30

Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал хураалтыг нууцаар явуулсан. Чуулганы хуралдаанд  гишүүн оролцсон бөгөөд цаасан дээрх нууц санал хураалтын эцсийн дүн 32:28 буюу Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. 

Харин аливаа УИХ-аас гарсан шийдвэрийг тогтоолын төслөөр албажуулах ёстой бөгөөд "УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй" гэсэн тогтоолын төслийг албажуулахаар ил санал хураалт явуулахад 36:65%-ийн харьцаатайгаар уг тогтоолын төслийг дэмжсэнгүй.

Ийнхүү түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал хууль эрхзүйн хувьд мухардмал байдалд ороод байгаа ч Н.Номтойбаярын хувьд "өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөнө" гэдгээ албан ёсоор мэдэгдчихлээ.

Тэрбээр дөнгөж сая УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрийн гараар бичсэн өргөдлөө уламжилсан байна.

Өргөдөлтэй танилцана уу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.